Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таны эргэн тойронд хүчирхийлэл үйлдэж байвал мэдээлж, таслан зогсоо

Халуун бүлээрээ гэртээ байгаа энэ үедээ хайртай хүмүүстээ илүү цаг гаргаж, хамтдаа олон сайхан дурсамж бүтээх боломж болгож ашиглая.

ЖС
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таны эргэн тойронд хүчирхийлэл үйлдэж байвал мэдээлж, таслан зогсоо
Таны эргэн тойронд хүчирхийлэл үйлдэж байвал мэдээлж, таслан зогсоо. Зураг: МҮОНРТ

НҮБ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэдэг. Монгол Улсын Засгийн газраас уг аяныг энэ жил “Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъё” уриатай зохион байгуулж байна.

Цар тахлын улмаас дийлэнх хүмүүс гэртээ байгаа. Энэ үед хаалттай хаалганы цаана “чимээгүй” хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс бухимдаж, хүч хэрэглэхээсээ өмнө эхлээд ярилцъя, таны эргэн тойронд хүчирхийлэл үйлдэгдэж байвал мэдээлж, таслан зогсооё, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд хамтдаа оролцъё.

Халуун бүлээрээ гэртээ байгаа энэ үедээ хайртай хүмүүстээ илүү цаг гаргаж, хамтдаа олон сайхан дурсамж бүтээх боломж болгож ашиглая.

Хуваалцах