Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тариалан эрхлэгчдэд 5800 тонн улаан буудайн элит үр худалдана

Энэ жил 13 аймгийн 1350 орчим аж ахуйн нэгж, иргэн 381.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 362,1 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөсөн байна. Үүнд нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд 4,1 мянган тонн улаанбуудайн үр дутагдах тооцоо гарчээ.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тариалан эрхлэгчдэд 5800 тонн улаан буудайн элит үр худалдана
Тариалан эрхлэгчдэд 5800 тонн улаан буудайн элит үр худалдана. Зураг: МҮОНРТ

Энэ жил 13 аймгийн 1350 орчим аж ахуйн нэгж, иргэн 381.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 362,1 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөсөн байна. Үүнд нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд 4,1 мянган тонн улаанбуудайн үр дутагдах тооцоо гарчээ.

Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцээд хаврын тариалалтад зориулж улсын нөөцөд хадгалж байгаа стандартын шаардлага хангасан нийт 5800 тонн улаанбуудайн элит үрийн нэг тонн тутмыг 880 мянган төгрөгөөр, 1-3 дугаар репродукцын үрийн тонныг 830 мянган төгрөгөөр, хүнсний буудайн нэг тонныг чанартай нь уялдуулан тонн тутмыг 480 мянгаас 560 мянган төгрөгөөр худалдахаар боллоо. Аж ахуйн нэгж, иргэд үнийн дүнгийн 40 хувийн урьдчилгаа төлбөрийг төлж буудайн үр худалдаж авах боломжтой юм.

Хуваалцах