Таримал ургамын үр импортлох, худалдаалах үйл ажиллагаа эрхлэгчдийн үрийн чанарт шалгалт хийж байна
Шалгалтын явцад дотоодын болон ОХУ, БНХАУ-ын үйлдвэрлэлийн нийт 10 гаруй нэр төрлийн хүнсний ногооны үрнээс дээж авч Ургамлын хорио цээр, тарих үрийн чанарын үзүүлэлт шинжлүүлэхээр МХЕГ-ын ХАБ-ийн үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулаад байна.
Мэдээллийн алба

МХЕГ-ын дэд даргын баталсан 2018.01.16-ны өдрийн 02/18 дугаар удирдамжийн дагуу Таримал ургамын үр импортлох, худалдаалах, хадгалах үйл ажиллагаа эрхлэгчдийн үрийн чанарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
Шалгалтын явцад дотоодын болон ОХУ, БНХАУ-ын үйлдвэрлэлийн нийт 10 гаруй нэр төрлийн хүнсний ногооны үрнээс дээж авч Ургамлын хорио цээр, тарих үрийн чанарын үзүүлэлт шинжлүүлэхээр МХЕГ-ын ХАБ-ийн үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулаад байна.
Мэдээ бэлтгэсэн: Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Цэгмэд






















