Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Тарваган тахал өвчин гарах үед авах хариу арга хэмжээ" сэдэвт сургуулилт боллоо

Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 06-р сарын 24-25 ны өдрүүдэд Тэс сумын Шар суурь боомтод ОХУ-тай хамтарсан ‘Тарваган тахал өвчин гарах үед авах хариу арга хэмжээ’ сэдэвт сургуулилт амжилттай зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тарваган тахал өвчин гарах үед авах хариу арга хэмжээ" сэдэвт сургуулилт боллоо
"Тарваган тахал өвчин гарах үед авах хариу арга хэмжээ" сэдэвт сургуулилт боллоо. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 06-р сарын 24-25 ны өдрүүдэд Тэс сумын Шар суурь боомтод ОХУ-тай хамтарсан ‘Тарваган тахал өвчин гарах үед авах хариу арга хэмжээ’ сэдэвт сургуулилт амжилттай зохион байгууллаа.

Уг сургуулилтын зорилго нь хилийн нэвтрэх цэгт тарваган тахал өвчин гарсан үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, хээрийн лабораторийг хэрхэн зохион байгуулан ажиллуулах байлаа. Хамтран ажилласан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хил хамгаалах газар, Гаалийн газар, Байгаль орчин, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Тэс сумын Засаг даргын тамгийн газар, Эрүүл мэндийн төв, тарваган тахлын голомт бүхий 4 сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар, хамт олонд талархал илэрхийлье.

Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Хуваалцах