Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тавантолгой” өртөөнд аммонийн нитратын анхны тээврийг хүлээн авч буулгав

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Тавантолгой өртөөнд энэ сарын 9-ний өдөр 12 вагон буюу 807.34 тн аммонийн нитратын анхны тээврийг хүлээн авч буулгалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тавантолгой” өртөөнд аммонийн нитратын анхны тээврийг хүлээн авч буулгав
“Тавантолгой” өртөөнд аммонийн нитратын анхны тээврийг хүлээн авч буулгав. Зураг: МҮОНРТ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Тавантолгой өртөөнд энэ сарын 9-ний өдөр 12 вагон буюу 807.34 тн аммонийн нитратын анхны тээврийг хүлээн авч буулгалаа.

Өмнө нь тус уул, уурхайн тэсэлгээний материал болох аммонийн нитратыг “МЕРА” ХХК нь ОХУ-аас импортлон Хонхор өртөө хүртэл тээвэрлэж, вагоноос автомашинд шилжүүлэн ачиж Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Тавантолгойн ордын дэргэд байрлах үйлдвэр, агуулахын цогцолбор руу 617 км авто замаар 2-3 хоног тээвэрлэдэг байсан.

Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Тавантолгой" өртөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хонхор өртөөнөөс Зүүнбаян өртөө, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Цогтцэций өртөө хүртэл төмөр замаар түргэн шуурхай, найдвартайгаар тээвэрлэж, буулгалтыг амжилттай гүйцэтгэлээ гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ.

Хуваалцах