Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 32,7 мян.тн шатахуун тээвэрлэлээ

"Монголын төмөр зам” ТӨХК нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэх санамж бичгийг энэ оны хоёрдугаар сард байгуулсан бөгөөд тээвэрлэлт амжилттай үргэлжилж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 32,7 мян.тн шатахуун тээвэрлэлээ
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 32,7 мян.тн шатахуун тээвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

"Монголын төмөр зам” ТӨХК нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэх санамж бичгийг энэ оны хоёрдугаар сард байгуулсан бөгөөд тээвэрлэлт амжилттай үргэлжилж, 32,7 мян/тн шатахууныг орон нутагт хүргэж нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Тус чиглэлийн төмөр замыг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байнгын ашиглалтад хүлээн авсан бөгөөд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэрлэлт үргэлжилж байна гэж Монголын төмөр зам ТӨХК-аас мэдээллээ.

Хуваалцах