Тээврийн хэрэгсэл хулгайлсан 130 орчим гэмт хэрэг бүртгэгджээ
Сүүлийн үед тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон байна.
Мэдээллийн алба

Сүүлийн үед тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 130 орчим тээврийн хэрэгсэл хулгайд алдагджээ.
Тус хэрэгт 18 этгээдийг шалгаж байна. Мөн Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор ажлын хэсэг байгуулж ажиллаж байна гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч н.Ганхуяг ярилаа.
Mongolian National Radio · Тээврийн хэрэгсэл хулгайлсан 130 орчим гэмт хэрэг бүртгэгджээ
Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргийг ихэвчлэн насанд хүрээгүй, хүүхдүүд үйлдэж байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.


















