"Технологийн салбар дахь охидын манлайлал" хэлэлцүүлэг болно
Олон улсын охидын өдрийг тохиолдуулан "Технологийн салбар дахь охидын манлайлал" хэлэлцүүлгийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Мэдээлэл, технологийн сүлжээ ТӨК-ийн хур
Мэдээллийн алба

Олон улсын охидын өдрийг тохиолдуулан "Технологийн салбар дахь охидын манлайлал" хэлэлцүүлгийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Мэдээлэл, технологийн сүлжээ ТӨК-ийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Энэхүү хэлэлцүүлгийг "Цахим платформ дээр эерэг нөлөөлөл үзүүлэх нь", "Мэдээлэл технологийн салбар дахь охидын манлайлал" сэдвийн хүрээнд өрнүүлнэ.
Үүний үр дүнд охидын манлайллыг дэмжих, тэр дундаа IT, дижитал салбар дах манлайлагч эмэгтэйчүүдээр дамжуулан охидод зөв үлгэр дуурайлал үзүүлэх, цахим шилжилт, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээний соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.


Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар


















