Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Телекамерын хяналтын систем”-ийг нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлын хүрээнд Улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Телекамерын хяналтын систем”-ийг нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа
“Телекамерын хяналтын систем”-ийг нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлын хүрээнд Улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдэд “Телекамерын хяналтын систем”-ийг МЦХ ХК-ийн улсын хэмжээний дэд бүтэц, технологийн шийдлийг түшиглэн бий болгож, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, сүлжээний өдөр тутмын тасралтгүй хэвийн ажиллагааг хангаж ажиллахад “Санамж бичиг”-ийн зорилго орших юм.

“Телекамерын хяналтын систем” нь барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангах, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна улсын хэмжээнд нэгдсэн өгөгдлийн бааз бий болгож, БХТ болон захиалагч байгуллагууд бусад шаардлагатай эрх бүхий этгээдэд цахимаар хяналт тавих боломжийг бүрдүүлж өгөх юм гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Хуваалцах