Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ТИКА-гийн хөтөлбөр зохицуулагч Устаөмэр Эмрахтай уулзлаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Баасандорж ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч ноён Устаөмэр Эмрахтай уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТИКА-гийн хөтөлбөр зохицуулагч Устаөмэр Эмрахтай уулзлаа
ТИКА-гийн хөтөлбөр зохицуулагч Устаөмэр Эмрахтай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Баасандорж ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч ноён Устаөмэр Эмрахтай уулзлаа.

Талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн Туркийн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хяналтын байгууллагуудтай шинээр холбоо тогоох, Мэргэжлийн хяналтын байгууллагын чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын үеэр МХЕГ-ын дарга Б.Баасандорж БНТУ-ын ТИКА байгууллага нь Монгол Улсад олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулсан гэдгийг онцлоод Мэргэжлийн хяналтын байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ гэж МХЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах