Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тоглох нь хүүхдийн өсөлт, торнилтод чухал нөлөөтэй

Тоглох нь хүүхдийн өсөлт торнилтын нэг чухал зүйл ажээ. Ямар ч насны хүүхэд аливаа зүйлийг хийж, оролдож байж сурдаг. Иймд эцэг, эхчүүд хүүхдийг тоглох, элдэв зүйл сонирхоход нь хориг саад хийх хэрэггүй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоглох нь хүүхдийн өсөлт, торнилтод чухал нөлөөтэй
Тоглох нь хүүхдийн өсөлт, торнилтод чухал нөлөөтэй. Зураг: МҮОНРТ

Тоглох нь хүүхдийн өсөлт торнилтын нэг чухал зүйл ажээ. Ямар ч насны хүүхэд аливаа зүйлийг хийж, оролдож байж сурдаг. Иймд эцэг, эхчүүд хүүхдийг тоглох, элдэв зүйл сонирхоход нь хориг саад хийх хэрэггүй.

Тоглож наадах нь:

- Хүүхдийн хэлд орох, хөлд орохоос эхлээд түүний оюун ухаан бие бялдрыг хөгжүүлэхэд тусалдаг.

- Тоглоом нь хүүхдийг өөртөө итгэлтэй, аливаад сониуч, бас өрсөлдөх чадвартай болж хүмүүжихэд тусалдаг.

- Энэ нь цаашдаа ажил, амьдралын чадварыг эзэмшиж сургуульд сурах үндсийг тавина.

- Тоглоом нь аль болох хүүхдийн өөрийнх нь сэдсэн зүйл байвал сайн.

- Хүүхэдтэй тоглож, сэтгэл санааг нь дэмжиж идэвхжүүлэх нь хүүхдийн хүмүүжил, өсөлт бойжилтод маш чухал нөлөөтэй.

- Дүрслэх, эвлүүлэх, өрж давхарлах, өөрчилж хувиргах тоглоом нь хүүхдэд их үр өгөөжтэй байдаг.

- Том хүмүүсийг дуурайж тоглох нь хүүхдийн хөгжил, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.

- Хүүхдүүдэд сэдсэн санаагаа хэрэгжүүлж үр дүнг үзэх бололцоог олгох хэрэгтэй. Гэхдээ аюулгүй байдлыг нь маш сайн хангах шаардлагатай.

- Шүлэг унших, дуулах, зурах, ном уншиж өгөх нь хүүхдийн оюун ухаан хөгжихөд хамгийн сайн туслагч болдог.

- Хүүхэд аливаа зүйлийг хийхдээ маш их хүчин чармайлт гаргадаг бөгөөд энэ үйл ажиллагааг нь анхаарч, хүлээн зөвшөөрч, бас үнэлж магтахыг нь хүсэн хүлээж байдаг.

- Хүүхдэдээ хэдий чинээ урам хайрлаж, дэм өгч чадна хүүхэд чинь тэр хэрээр өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой, хүссэнээ биелүүлдэг болж хүмүүжнэ.

- Эцэг, эхчүүдээ хүүхдээ бурмаар тэтгэхээр урмаар тэтгэж яваарай.

Хуваалцах