Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Томуу, томуу төст өвчний тархалт өмнөх 7 хоногоос 5-6 дахин нэмэгджээ

Улсын хэмжээнд томуугийн өвчлөл алаг цоог дэгдэлттэй байна. Одоогийн байдлаар эмнэлэгт хандаж байгаа иргэдийн 16 орчим хувь нь томуугийн өвчлөлтэй.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуу, томуу төст өвчний тархалт өмнөх 7 хоногоос 5-6 дахин нэмэгджээ
Томуу, томуу төст өвчний тархалт өмнөх 7 хоногоос 5-6 дахин нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Томуу, томуу төст өвчний тархалт өмнөх 7 хоногтой харьцуулахад 5-6 дахин нэмэгджээ.

Улсын хэмжээнд томуугийн өвчлөл алаг цоог дэгдэлттэй байна. Одоогийн байдлаар эмнэлэгт хандаж байгаа иргэдийн 16 орчим хувь нь томуугийн өвчлөлтэй.

Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 35 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу хатгаатай гэж оношлуулж байна.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач н.Оюунгэрэлийн яриаг хүргэе.

Mongolian National Radio · Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ

Энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөв арга нь вакцинд хамрагдах гэдгийг эмч нар хэлж байна. Улсын хэмжээнд вакцинжуулалт 83 орчим хувьтай үргэлжилж байна.

Цаашид томуу, томуу төст өвчнөөр хүндрэх эрсдэлтэй бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настнууд вакциндаа хамрагдах хэрэгтэйг тэрбээр зөвлөлөө.

Хуваалцах