Томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийн дархлааг сайн дэмжих хэрэгтэй
Хүүхдийн дархлааг дэмжих тусгай бэлдмэл гэж байхгүй. Хамгийн гол нь дулаан хувцаслаж, амин дэмтэй хоол хүнс өгөх хэрэгтэй.
Мэдээллийн алба

Хүүхдийн дархлааг дэмжих тусгай бэлдмэл гэж байхгүй. Хамгийн гол нь дулаан хувцаслаж, амин дэмтэй хоол хүнс өгөх хэрэгтэй.
Ханиад, томуугийн өвчлөлөөр 5 хүртэлх насны хүүхдүүд ихэвчлэн өвчилж байна.
Энэ үед эцэг, эхчүүдийн хувьд ам дамжсан яриагаар хүүхдээ яаран эмчилдэг. Энэ нь өвчнийг хүндрүүлэх шалтгаан болж байна.
Томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийн дархлааг сайн дэмжих хэрэгтэй гэж ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Болормаа хэллээ.
Mongolian National Radio · Томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийн дархлааг сайн дэмжих хэрэгтэй


















