“Тоёоко инн" ХХК-ийн зочид буудалд хоол, хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавин ажиллалаа
2020 оны 7 дугаар сарын 22-ний өдөр тусгай үүргийн нислэгээр ирж “Тоёоко инн Монголия” ХХК-ийн зочид буудалд байрласан нийт 331 иргэний хоолыг тус дүүргийн 66-р цэцэрлэгт бэлтгэн нийлүүлж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргасан бие
Мэдээллийн алба

2020 оны 7 дугаар сарын 22-ний өдөр тусгай үүргийн нислэгээр ирж “ТоёокоиннМонголия” ХХК-ийн зочид буудалд байрласан нийт 331 иргэний хоолыг тус дүүргийн 66-р цэцэрлэгт бэлтгэн нийлүүлж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргасан бие бүрэлдэхүүний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Тоеокоинн” зочид буудлын тусгаарлалтад байгаа иргэдийн хоолны чанар аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм түүний мөрдөлт, ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ үйлчилгээ, энгийн болон аюултай хог хаягдал зэрэгт хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Мөн Тусгаарлалтад байгаа иргэдийн өдрийн хоолны илчлэг нь хоногт хүнсээр авбал зохих илчлэг үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж батлах тухай Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 тушаалд заасан нормативт хүрч байгаа эсэхэд дүгнэлт өгөх зорилгоор дээж авч НМХГ-ын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэн ажиллалаа.



Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар


















