Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Ганзориг: Хөл хорионы зэрэглэлийг 1 зэргээр бууруулна

"Хөл хорионы зэрэглэлийг 1 зэргээр бууруулна. Хэсэгчилж ААН-үүдээ нээнэ. Шадар сайдын ажлын хэсэг хуралдлаа" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Ганзориг: Хөл хорионы зэрэглэлийг 1 зэргээр бууруулна
Ц.Ганзориг: Хөл хорионы зэрэглэлийг 1 зэргээр бууруулна. Зураг: МҮОНРТ

"Хөл хорионы зэрэглэлийг 1 зэргээр бууруулна. Хэсэгчилж ААН-үүдээ нээнэ. Шадар сайдын ажлын хэсэг хуралдлаа" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Засгийн газрын тогтоолын дагуу 2021 оны нэгдүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нийслэлийн Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдаж байгаа бөгөөд 19:00 цагаас олон нийтэд мэдээлэл өгнө гэсэн юм.

Тэрбээр "Цаашид БЗД-ийн эмнэлэг /300 гаруй хүн халдвар авсан/ шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийх ажлууд хийнэ. Жишээ нь, БГД-ийн 5 болон 6-р хорооны 8000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандаж байгаа шиг. ААН-үүд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ягштал барьж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна" гэв.

Хуваалцах