ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан
Мэдээллийн алба

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:Есдүгээр сарын 20-ны өдөр Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байхыг анхааруулж байна.
09-р сарын 19-ний 20 цагаас 09-р сарын 20-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. 19-20-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдаар, 20-ний өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар 0.0-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи:Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 4-9 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Туул голын хөндийгөөр 0-2 хэм хүйтэн, бусад хэсгээр 3-5 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
2026 оны 09-р сарын 21-нээс 2026 оны 09-р сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм,
Есдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын баруун сумдын нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-5.0мм,
Есдүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Увс, Завханы зарим сумдын нутаг, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр,
Есдүгээр сарын 22-23-ны шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангайн хойд, Булганы өмнөд сумдын нутгаар,
Есдүгээр сарын 23-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутаг, Төв болон Өвөрхангай аймгийн хойд сумдын нутгаар 2.0-12.0 мм,
Есдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Архангай, Хөвсгөлийн зүүн сумдын нутгаар 0.0-3.0мм, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн ихэнх нутаг, Дорнодын баруун хэсгээр 0.0-10.0мм,
Есдүгээр сарын 24-нд Баян-Өлгий, Увсын зарим сумд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд хэсгээр 0.0-3.0мм бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр 4-9 хэм хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


















