Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаа нар бага насны гурван хүүхэд болон 20 хүнийг галын аюулаас аварлаа

сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогссон энэ цаг үед эцэг эхчүүд болон асран хамгаалагчид хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулла

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаа нар бага насны гурван хүүхэд болон 20 хүнийг галын аюулаас аварлаа
Цагдаа нар бага насны гурван хүүхэд болон 20 хүнийг галын аюулаас аварлаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр 13:30 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрин” хорооллын 53/9-3 байранд их хэмжээний гал гарчээ. Уг дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ж.Төгөлдөр, эргүүлийн цагдаа Б.Энх-Амгалан нар түргэн шуурхай ажиллаж галын голомтоос гарах боломжгүй байсан бага насны гурван хүүхэд болон 20 гаруй хүнийг галын аюулаас аварлаа.

Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон энэ цаг үед эцэг эхчүүд болон асран хамгаалагчид хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах