Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар 1111 км замыг туулахаар гараанаасаа гарлаа

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100, цагдаагийн байгууллагын 101, Улаанбаатар төмөр зам-Хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 74,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар 1111 км замыг туулахаар гараанаасаа гарлаа
Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар 1111 км замыг туулахаар гараанаасаа гарлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100, цагдаагийн байгууллагын 101, Улаанбаатар төмөр зам-Хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 74, Энхийг сахиулах ажиллагааны 20 жилийн түүхт ойг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар цагдаагийн алба хаагчийн авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг харуулах зорилгоор Улаанбаатар төмөр замын хойд цэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд цэг Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомт хүртэл алсын зайн гүйлт хийхээр зургаадугаар сарын 10-ны өдөр гараанаасаа гарлаа.

Тэрбээр энэ оны зургаадугаар сарын 10-наас долоодугаар сарын 16 хүртэл хугацаанд төмөр зам дагуух 1111 км замыг туулахаар төлөвлөсөн юм.

Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2012 онд НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улсад Монгол улсын цэргийн багийн 1 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэж байв.

Хуваалцах