Цахим шуудангийн үйлчилгээг нэвтрүүлснээр шуудангийн зардлыг 90 хүртэлх хувиар хэмнэж чадлаа
Төрийн үйлчилгээний байгууллагуудын хооронд цахим шуудангийн үйлчилгээг нэвтрүүлснээр шуудангийн зардлыг 90 хүртэлх хувиар хэмнэж чадлаа.
Мэдээллийн алба

Төрийн үйлчилгээний байгууллагуудын хооронд цахим шуудангийн үйлчилгээг нэвтрүүлснээр шуудангийн зардлыг 90 хүртэлх хувиар хэмнэж чадлаа.
Албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд тоон технологийн нэгдсэн систем ашигласнаар ийм боломж бүрдэж байна. Тухайлбал, байгууллага хоорондын албан бичгийг цахимаар шилжүүлдэг болсноор цаасны хэрэглээ, зардал ч огцом буурсан гэж Нийслэлийн Архивын газрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга н.Төмөрбаатар ярилаа.
Эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 1000 гаруй байгууллагад энэхүү цахим шуудангийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.


















