Цахим сугалааны дараагийн байршлуудыг энэ онд зарлана
Нийслэлд өмчлүүлэх газрын дараагийн ээлжийн байршлыг энэ онд багтаж зарлах юм.
Мэдээллийн алба

Нийслэлд өмчлүүлэх газрын дараагийн ээлжийн байршлыг энэ онд багтаж зарлах юм. Нийслэлийн иргэдэд өмчлүүлэх 52 байршлын газрын эхний тавд цахим сугалаа явуулсан билээ.Үүнд, өргөдөл хүсэлт ирээгүй хоёр мянган иргэний газарт гурав дахь удаагаа сонгон шалгаруулалт явуулна гэж мэргэжилтэн хэллээ.
Энэ удаагийн сонгон шалгаруулалт буюу цахим сугалааны дараа дараагийн ээлжийн байршлуудыг ондоо багтан зарлана гэж Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга Н.Соёлхүү ярилаа.


















