Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахим сургуулийн нийслэлийн сурагчдын ирц хангалтгүй байна

Монголын анхны цахим сургууль нээлтээ хийж, 21 аймаг, 9 дүүргийн 477 сургуулийн 10 дугаар ангийн 10407 сурагч суралцахаар бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим сургуулийн нийслэлийн сурагчдын ирц хангалтгүй байна
Цахим сургуулийн нийслэлийн сурагчдын ирц хангалтгүй байна. Зураг: МҮОНРТ

Монголын анхны цахим сургууль нээлтээ хийж, 21 аймаг, 9 дүүргийн 477 сургуулийн 10 дугаар ангийн 10407 сурагч суралцахаар бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчид сонгон судлах хичээлийг цахимаар судлах боломжтой болсон.

Цахим сургалт нь Microsoft Teams программаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд танхимын бусад сургалттай ижил сонгон судлах хичээлийн дүн системд бүртгэгдэнэ.

Цахим сургуулийн хичээл эхэлсэн дөрвөн 7 хоногт нийслэлийн сурагчдын хамрагдалт хангалтгүй байгаа тул өнөөдрийн мэдээллийг орууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүд Та бүхэн багшийн систем дэх өөрийн мэдээллээ шинэчилж, @medle.mn хаягаа шалган, сурагчдын хичээлийн хуваарь болон зааврыг анги удирдсан багш нарт өгч хамтарч ажиллана уу...

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Хуваалцах