Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦЕГ: Хясаа уулын ойр хавьд хууль бусаар газрын хэвлийд халдаагүй, олборлолт хайгуул хийгдээгүй

ЦЕГ: Хясаа уулын ойр хавьд хууль бусаар газрын хэвлийд халдаагүй, олборлолт хайгуул хийгдээгүй

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЦЕГ: Хясаа уулын ойр хавьд хууль бусаар газрын хэвлийд халдаагүй, олборлолт хайгуул хийгдээгүй
ЦЕГ: Хясаа уулын ойр хавьд хууль бусаар газрын хэвлийд халдаагүй, олборлолт хайгуул хийгдээгүй. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 4 дүгээр сарын 28-нд “Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох зөвшөөрлийг хууль зөрчин үгсэн хуйвалдаж олгосонд нутгийн иргэд бухимдалтай байна” гэх утгатай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Тухайн мэдээллийг нийтлэгдсэн даруйд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан. Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэрт байрлах Хясаа уулын ойр хавьд одоогоор хууль бусаар газрын хэвлийд халдаж олборлолт болон хайгуулын ажил хийгдээгүй байна” хэмээн мэдээллээ.

Хуваалцах