ЦЕГ: Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.08.15/ 11 цаг 30 минутад "Төв аймгийн Баянхангай сумын нутагт гэртээ унтаж байсан хүүхэд маань алга болсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.08.15/ 11 цаг 30 минутад "Төв аймгийн Баянхангай сумын нутагт гэртээ унтаж байсан хүүхэд маань алга болсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 1 нас 6 сартай, эмэгтэй “О”-г унтуулж үлдээгээд аав, ээж нь малдаа явж, 30 орчим минутын дараа буцаж ирэхэд хүүхэд алга болсон байжээ.
Цагдаагийн байгууллагаас 11 алба хаагч, 4 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 15 цаг 50 минутадО охиныг гэрээсээ 3 км орчим зайтай тогтоол усанд сууж байхад нь олж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ.


















