Цэргийн эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж бүрдлээ
Монгол Улсын БХЯ, АНУ-ын БХЯ-ны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн үр дүнд манай хоёр улсын Цэргийн алба хаагчид тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байх боломж бүрдлээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын БХЯ, АНУ-ын БХЯ-ны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн үр дүнд манай хоёр улсын Цэргийн алба хаагчид тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байх боломж бүрдлээ.
Энэ сарын 1-ний өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга Дэслэгч генерал Даваа нар АНУ-ын Батлан хамгаалахын Ази, Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайдыг хүлээн авч уулзан дээрх гэрээнд гарын үсэг зуржээ.
АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Рендал Шравейр манай улсад хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд айлчилсан.
Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 31 дэх жилтэйгээ золгож байна. Жилээс жилд хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаагийн дотор батлан хамгаалах салбарын харилцаа гүнзгийрсээр байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсад болон АНУ-д сурч, ажиллаж буй цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүд тухайн цэргийн эмнэлгүүдээр үнэ төлбөргүй үйлчлүүлж байх гэрээ хэлэлцээрийг байгууллаа. АНУ-ын Элчин сайдын яамнаас Батлан хамгаалах яамнаа хэвлэлийн хурлыг товлон хоёр улсын төлөөлөл товч мэдээлэл хийсэн юм.
АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Рендал Шравейр энэ үеэр хэлсэн үгэндээ "Хоёр орны батлан хамгаалах салбарын түншлэлд АНУ тууштай хэвээр байх нь аль аль талдаа чухал ач холбогдолтой бөгөөд нийтлэг үнэт зүйлс, хамтын ашиг сонирхол дээр суурилсан гэдгийг би онцлон тэмлэглэмээр байна. Монгол Улс бол Ази тивд төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд боломжоосоо хавьгүй их хувь нэмэр оруулж байгаа ардчилсан, амар тайван орны жишээ болсон улс. Та бүхэн бусад улс үндэстнүүдэд үлгэр дуурриалал болж байгаа бөгөөд энэ энэ хүрсэн амжилт ололтоороо бахархах нь зүй ёсны хэрэг юм"гэж онцоллоо.
Уулзалтаар ирэх зургаадугаар сард манай улсад 16 дахь жилдээ болох гэж буй Энхийг дэмжих ажиллагааны "Хааны эрэлд" олон улсын хээрийн сургуулийг зохион байгуулах асуудлаар ярилцсаны дээр, хоёр орны аюулгүй байдлыг дэмжсэн батлан хамгаалахын хамтын ажиллагааг цаашид тэлэх боломжуудыг үргэлжлүүлэн эрэлхийлэх болно гэдгийг хоёр тал тэмдэглэлээ.
Эх сурвалж: БХЯ


















