Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Цэргийн гэмт хэрэг өршөөлд хамрагдахгүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн гэв

Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн гэмт хэрэг өршөөлд хамрагдахгүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн гэв
Цэргийн гэмт хэрэг өршөөлд хамрагдахгүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн гэв. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэх үед Улсын дээд шүүхээс дээрх хуультай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодруулсан бөгөөд Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг тайлбар хийсэн. Түүний тайлбарласнаар, цэргийн гэмт хэрэг, хар тамхитай холбоотой хэрэг, удаа дараагийн залилангийн хэрэг үйлдсэн хүн өршөөлд хамрагдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол байхгүй хэрэгт холбогдсон хүн өршөөлд хамрагдахааргүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ц.Оюунгэрэл, Ц.Оюунбаатар нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан нар хуулийн төсөлтэй холбоотой зургаан саналын томьёоллоор чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үеэр санал хураалт явуулах горимын санал гаргасан юм. Тэрхүү горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуваалцах