Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт болж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө Удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах суурь сургалт зохион байгуулж б

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт болж байна
Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт болж байна. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө Удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах суурь сургалт зохион байгуулж байна.

Сургалтыг сургагч багш докторант А.Идэрпүрэв, А.Гэлэгжамц, тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Мөнхтөр, аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан О.Аюурзана нар удирдан явуулж байгаа бөгөөд “Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг”, “Байгаль хамгаалал, газрын харилцаа”, “Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь” зэрэг сэдвээр хичээл заах юм байна. Сургалт 12 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Хуваалцах