Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт сургалт болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газраас Төрийн албаны зөвлөлтэй хамтран ээлжит сургалтаа зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газраас Төрийн албаны зөвлөлтэй хамтран ээлжит сургалтаа зохион байгуулж байна.
Энэ удаа Төрийн албаны зөвлөлийн Сургалт, судалгааны газрын дарга Д.Баатарсайхан “Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдвээр мэдээлэл хийж байгаа юм.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн сургалт, мэдээллийн цагийг нээж үг хэллээ.
Сургалтад ХХААХҮЯ-ны албан хаагчид, харьяа байгууллага, орон нутгийн байгууллагын албан хаагчид хамрагдаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байна.




















