Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна

Хэнтий аймгийн ЗДТГ-аас төрийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах нэг өдрийн сургалт зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна
Төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн ЗДТГ-аас төрийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах нэг өдрийн сургалт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтын гол зорилго нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн захиргааны байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтнуудын ажлын уялдаа холбоог хангах, аймаг орон нутаг, төрийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг иргэдэд түргэн шуурхай, оновчтой байдлаар хүргэх ажлыг зохион байгуулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад арга зүйн зөвлөгөө өгч байгаа юм.

Сургалтыг аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нээж, ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга, ахмад сэтгүүлч И.Байгалмаа, Хэнтий мэдээ агентлагийн ерөнхий захирал Д.Одонтунгалаг, Гэрэл зурагчин, дизайнер Г.Баясгалантөгс, Хэрлэн сумын ИТХ-ын Төлөөлөгч Э.Амарсайхан болон АЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтнууд удирдан явууллаа.

Өмнө нь буюу 2017 онд мөн АЗДТГ-аас Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч 21 агентлагийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад болон сумдын холбогдох мэргэжилтнүүдэд онлайнаар тус тус сургалт зохион байгуулж байсан юм.

Эдгээр сургалтуудыг шат дараатай зохион байгуулснаар иргэд төрийн мэдээллийн түргэн шуурхай авах боломж нөхцөл бүрдэнэ гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

Хуваалцах