Төрийн цахим үйлчилгээ зохицуулах газарт сургалт зохион байгууллаа
Өнөөдөр буюу бямба гарагийн өглөө эртлэн Төрийн цахим үйлчилгээ зохицуулах газрын нийт ажилтан албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй
Мэдээллийн алба



Өнөөдөр буюу бямба гарагийн өглөө эртлэн Төрийн цахим үйлчилгээ зохицуулах газрын нийт ажилтан албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй төрийн үйлчилгээ үзүүлэхэд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага болон дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгууллаа.Сургалтад идэвхтэй хамрагдаж төрийн цахим ХУР-ДАН үйлчилгээний 174 сүлжээ, орон нутгийн 74, нийслэлийн 61 цэгийн үйлчилгээний ажилчид харилцаа, хандлага, мэдээллийн хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхээ илэрхийлсэн гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.


















