Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн өмчит компаниас анх удаа Төрийн банк IPO гаргалаа

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу системийн нөлөө бүхий банкууд болох Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк ирэх оны 6 дугаар сарын 30-наас өмнө нээлттэй хувьцаат компани болох ёстой.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн өмчит компаниас анх удаа Төрийн банк IPO гаргалаа
Төрийн өмчит компаниас анх удаа Төрийн банк IPO гаргалаа. Зураг: МҮОНРТ

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу системийн нөлөө бүхий банкууд болох Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк ирэх оны 6 дугаар сарын 30-наас өмнө нээлттэй хувьцаат компани болох ёстой.

Хамгийн түрүүнд Төрийн банк энэ сарын 24-ний өдөр үнэт цаасны нээлтийн танилцуулгаа хийлээ. Дундаж давхаргыг дэмжих уриатай Төрийн банкны цэвэр ашиг сүүлийн жилүүдэд тогтмол өссөн байна. Банкны хувьцаа эзэмшигч болох боломж хүн бүрт нээлттэй юм.

Хуваалцах