Тусгаарлах байрнуудын хоол амтгүй, чанаргүй байна гэсэн гомдол гарсаар байна
Хилийн чанадаас эх орондоо ирсэн иргэд хоногийн 50 мянган төгрөгөөр 21 хоног тусгаарлах байранд байрлаж байгаа.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Хилийн чанадаас эх орондоо ирсэн иргэд хоногийн 50 мянган төгрөгөөр 21 хоног тусгаарлах байранд байрлаж байгаа. Нэг өдрийн мөнгөний 13 мянга нь хоолонд зарцуулагддаг байна. Улсын онцгой комиссын баталсан цэсээр бол тусгаарлах байранд байгаа иргэд өдөрт 3 удаа үндсэн хоол, 2 удаа хөнгөн цай гээд нийтдээ 5 удаа хооллож байх ёстой.


















