Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч С.Ганбат аймгийн Хууль зүй, тусгай чиг үүргийн салбарын “Тэргүүний ажилтан”-аар шалгарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм
Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч С.Ганбат аймгийн Хууль зүй, тусгай чиг үүргийн салбарын “Тэргүүний ажилтан”-аар шалгарлаа.

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүний албаны бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа. Баяр, амралтын өдрүүдэд алба хаагчид аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 3 удаагийн ахуйн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 6 иргэний амь нас, 120 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа “Эрсдэлгүй өрх-аюулгүй гудамж” нэгдсэн арга хэмжээ Баян-Уул, Халхгол суманд үргэлжилж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах