Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Нийгэм

Өчигдөр 113 жолооч согтуу жолоо барьж, 147 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Энэ сарын 14-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1763 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өчигдөр 113 жолооч согтуу жолоо барьж, 147 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Өчигдөр 113 жолооч согтуу жолоо барьж, 147 хүн эрүүлжүүлэхэд хоножээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 14-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1763 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1532, хулгайтай холбоотой 29, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 105, гэмт хэргийн шинжтэй 67 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 113, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 106, хүний биед халдсан 62, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 48, эрүүлжүүлэх байранд хоносон 147, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 59 тохиолдол гарчээ.

Хуваалцах