Өчигдөр 53 жолооч согтуу жолоо барьж, 104 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Энэ сарын 4-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1689 гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 4-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1689 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1370, хулгайтай холбоотой 28, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 113, гэмт хэргийн шинжтэй 88 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 53, хүний биед халдсан 50, эрүүлжүүлэх байранд хоносон 104 тохиолдол гарчээ.


















