Өчигдөр 54 жолооч согтуу жолоо барьж, 191 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Энэ сарын 2-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1838 гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 2-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1838 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1493, хулгайтай холбоотой 17, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 120, гэмт хэргийн шинжтэй 89 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 54, хүний биед халдсан 83, эрүүлжүүлэх байранд хоносон 191 тохиолдол гарчээ.


















