Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Удирдлага, нэгжийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн 2018 онд хийж хэрэгжүүлэх ажил, үүрэгтэй холбоотойгоор байгууллагын удирдлага, төвийн болон боомт, орон нутаг дахь газрын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Удирдлага, нэгжийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа
Удирдлага, нэгжийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн 2018 онд хийж хэрэгжүүлэх ажил, үүрэгтэй холбоотойгоор байгууллагын удирдлага, төвийн болон боомт, орон нутаг дахь газрын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажууллаа.



Газрын дарга Д.Мөрөн нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, салбарын хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллаарай хэмээгээд ажлын амжилт хүслээ.



2017 оныг ХЗДХЯ “ Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласан бол Гадаадын иргэн, харьяатын газар “Цахим иммигрэйшн” зорилтыг дэвшүүлэн ажилласан юм. Тэгвэл Гадаадын иргэн, харьяатын газар 2018 онд ч уг зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж, цахим үйлчилгээг үйл ажиллагаандаа бүрэн хэвшүүлэхийг зорьж, энэ оны ажлуудаа төлөвлөөд байна.

Эх сурвалж: ГИХГ

Хуваалцах