Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Нийгэм

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, Ерөө, Туул, Тэрэлж болон Хөвсгөл нуураас усжих Эг голын усны түвшин өмнөх өдрөөс 15-40 см нэмэгдэж,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, Ерөө, Туул, Тэрэлж болон Хөвсгөл нуураас усжих Эг голын усны түвшин өмнөх өдрөөс 15-40 см нэмэгдэж, Хэнтий нурууны Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хангай нурууны өврийн Байдраг, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах