Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Гуна, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нуруунаас усжих Буянт, Ховд,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Гуна, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нуруунаас усжих Буянт, Ховд, Увс нуурын савын Баруунтуруун, Намир, Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-100 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Туул, Хэрлэн, Хариг, Намир, Буянт, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 15-80 см, Түргэн, Хархираа гол үерийн аюултай түвшинг 5 см орчим даван хүчтэй үерлэж байна.

Долоодугаар сарын 17-нд Дэлгэрмөрөн гол Мөрөн сум, Эг гол Хантай баг орчимд усны түвшин 50-100 см нэмэгдэж, үерийн түвшинг 50 см, Туул гол Лүн сум орчимд 35 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см давна. Ирэх өдрүүдэд нутгийн төв хэсэг болон нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2020-07-16

Хуваалцах