Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр Алтай нуруунаас эхтэй Турган, Булган, Согоог, Ховд, Бодонч зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-90 см нэмэгджээ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр Алтай нуруунаас эхтэй Турган, Булган, Согоог, Ховд, Бодонч зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-90 см нэмэгджээ.

Үүр, Сагсай, Ховд, Хархираа, Булган болон Идэр голын эхээр үерийн түвшинг 10-70 см, Хариг, Согоог, Харбут, Буянт голууд үерийн аюултай түвшинг 5-20 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах