Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн эрсдэлтэй бүсэд далан, ногоон байгууламж, тохижилт хийх Санамж бичиг байгууллаа

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Н.Ганзориг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга С.Энхбаяр нар хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн эрсдэлтэй бүсэд далан, ногоон байгууламж, тохижилт хийх Санамж бичиг байгууллаа
Үерийн эрсдэлтэй бүсэд далан, ногоон байгууламж, тохижилт хийх Санамж бичиг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Н.Ганзориг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга С.Энхбаяр нар хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн агуулга нь Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд үерийн аюултай бүсэд зөвшөөрөлгүй буусан 28 айлыг Хан-Уул дүүргээс нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, дүүргийн хөрөнгө оруулалтаар тус газарт нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, үерийн далан барих ажилд хамтран ажиллах юм. Мөн БОАЖ-ын сайдын тушаалаар тус газарт дахин газар олгохыг хориглоод байна.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын тэлэлттэй холбоотойгоор Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд /Нисэх, Яармаг/ оршин суугчдын тоо ихээр нэмэгдэж, дэд бүтцийн тоог нэмэгдүүлэх /сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай/, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад чиглэсэн бодлогыг БОАЖЯ болон Хамгаалалтын захиргаанаас барьж байна.

Хуваалцах