Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үгийн утга

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг: Судлаачтай "Үгийн утга" сэдвээр ярилцсан ярилцлага сонсгоно.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үгийн утга
Үгийн утга. Зураг: МҮОНРТ

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг: Судлаачтай "Үгийн утга" сэдвээр ярилцсан ярилцлага сонсгоно.

Хөх дурсгал буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас 1781-1848 оны хооронд амьдарч байсан, “Хоёр дүрийн Богдын номын ёнзин багш Бари лам Дамцагдорж”-ийн намтар, бүтээлийн тухай сонсгоно.

“Хэлц үг” буланд: ”Бүсээ гээх дөхсөн” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.

“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож ”ханир, харасуу, харгаах, үгэрдаа” зэрэг үгийн утга тайлбарлана.

Мөн орчуулж болох үг буланд: “трактор, субботники, комбайн” зэрэг үгийн утга тайлбарлана.

Mongolian National Radio · Үгийн утга

Хуваалцах