УИХ-ын гишүүн Г.Уянга Монголбанктай холбоотой баримтыг дэлгэв
УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр өөрийн цахим хуудаснаа Монголбанкнаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон их хэмжээний мөнгөний тоог, баримттай нь дэлгэжээ.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр өөрийн цахим хуудаснаа Монголбанкнаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон их хэмжээний мөнгөний тоог, баримттай нь дэлгэжээ. Тодруулбал, тэрбээр “Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар С.Болдод 180 сая төгрөгийн буцалтгүй тусламж, Д.Чимэд-Юндэнд 90 сая, Х.Дэлгэр, Д.Ганбат нарт 139 сая 500 мянга" гэх мэтээр зөвхөн ганц хуудас баримтаас харахад 3 тэрбум 700 сая төгрөгийн буцалтгүй тусламж шилжүүлсэн баримтыг дэлгэсэн байна. Түүнчлэн, тэрбээр энэхүү баримтуудыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчид албан тоот явуулж, банкнаас гаргасан тушаалын хуулбар, шилжүүлэг тус бүрийн гэрээний хуулбарыг гаргаж өгөхийг хүссэн ажээ.






















