Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үйлчилгээний байгууллагуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өглөө

Улсын онцгой комиссын даргын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тушаалаар Улаанбаатар хотод коронавируст халдвар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үйлчилгээний байгууллагуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өглөө
Үйлчилгээний байгууллагуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өглөө. Зураг: МҮОНРТ

Улсын онцгой комиссын даргын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тушаалаар Улаанбаатар хотод коронавируст халдвар (ковид-19)-ын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан олон нийтийн газар, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд халдварын дэглэм сахиулж халдварын тархалтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг томилж, ресторан, хоолны газар хариуцсан дэд ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ахалж байна. Ажлын хэсэгт НМХГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны төлөөлөл багтаж байгаа юм. Ажлын хэсэг Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим ресторан, хоолны газруудад өнгөрөгч өдрүүдэд ажиллалаа.

Тус ажлын хэсэг үйлчилгээний байгууллагуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, түр журам, тусгай нөхцөл шаардлагын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, гарч буй алдаа дутагдлыг газар дээр нь арилгуулах тал дээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах