Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хот Хөшигтийн хөндийн онгоцны буудлыг холбосон 32 км тууш замын хөдөлгөөн нээгдлээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа энэ сарын 4-ний өдрөөс эхлэн нээгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот - Хөшигтийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудлыг холбосон 32 км урт тууш замын хөдөлгөөн нээгдэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хот Хөшигтийн хөндийн онгоцны буудлыг холбосон 32 км тууш замын хөдөлгөөн нээгдлээ
Улаанбаатар хот Хөшигтийн хөндийн онгоцны буудлыг холбосон 32 км тууш замын хөдөлгөөн нээгдлээ. Зураг: МҮОНРТ

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа энэ сарын 4-ний өдрөөс эхлэн нээгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот - Хөшигтийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудлыг холбосон 32 км урт тууш замын хөдөлгөөн нээгдэж байна.

Дээрх тууш замд жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг 100 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно.

Мөн тээврийн хэрэгслийн хурдыг хяналтын камераар хянаж байгаа тул жолооч нарыг тогтоосон хурдыг хэтрүүлэхгүй байхыг, тууш зам буцаж эргэх гарцгүй тул иргэд, жолооч нарыг замаа зөв сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Хуваалцах