Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хотод 32, Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт 1, Дорноговь аймагт 3 тохиолдол илэрлээ

Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. 2020.12.06-ны өдрөөс хойших 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 23.341 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнээс “Ковид-19” халдва

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хотод 32, Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт 1, Дорноговь аймагт 3 тохиолдол илэрлээ
Улаанбаатар хотод 32, Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт 1, Дорноговь аймагт 3 тохиолдол илэрлээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. 2020.12.06-ны өдрөөс хойших 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 23.341 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна.

Тухайлбал Улаанбаатар хотод 32, Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт 1, Дорноговь аймагт 3 тохиолдол шинээр илэрчээ.

Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 887 боллоо. • Нийслэл болон зургаан аймагт голомтлон гарсан багц халдварын тохиолдол 439 байна.

МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ: • Улаанбаатар -128 • Сэлэнгэ -203 • Дархан-Уул -45 • Дорноговь -31 • Орхон -25 • Говьсүмбэр -4 • Архангай -3

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ: • Баянгол дүүрэг -32 • Баянзүрх дүүрэг -25 • Чингэлтэй дүүрэг -8 • Сүхбаатар дүүрэг -26 • Сонгинохайрхан дүүрэг -18 • Хан-Уул дүүрэг -18 • Багануур дүүрэг -1

БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:• Баянгол - 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18-р хороо • Баянзүрх - 4, 8, 9, 10, 14, 22-р хороо • Сүхбаатар – 1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19-р хороо • Сонгинохайрхан – 1, 7, 13, 16, 19, 20, 29, 30-р хороо • Хан-Уул – 4, 10, 16, 21-р хороо • Чингэлтэй – 6, 7, 13, 16, 19-р хороо • Багануур - 4-р хороо

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болох 494 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 416 байна.

Хуваалцах