Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хотод дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр боллоо

Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс үргэлжлүүлэхээр болжээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хотод дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр боллоо
Улаанбаатар хотод дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр боллоо. Зураг: МҮОНРТ

Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс үргэлжлүүлэхээр болжээ. Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.

Хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэд болон нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдийг вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс утсаар мэдэгдэж мэдээллийг хүргэнэ.

Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана.

Вакцинжуулалтын цэгийн байршлын мэдээллийг та бүхэндээ удахгүй мэдээлэх болно.

Хуваалцах