Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар-Налайх чиглэлд PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг нэвтрүүлэхгүй

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон бусад дүүрэгт “Ковид-19” халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тавих юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар-Налайх чиглэлд PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг нэвтрүүлэхгүй
Улаанбаатар-Налайх чиглэлд PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг нэвтрүүлэхгүй. Зураг: МҮОНРТ

Налайх дүүргийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Оргил Налайхын хэсэгт авто тээврийн шалган нэвтрүүлэх пост ажиллаж, иргэдийн бүртгэл хөдөлгөөнд хяналт тавьж байна.

Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт зорчиж байгаа зөвшөөрөгдсөн чиглэлийн тээврийн хэрэгслээр нэвтэрч байгаа иргэд заавал PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд шинжилгээ өгөөгүй иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон бусад дүүрэгт “Ковид-19” халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тавих юм.

Иймд иргэд та бүхнийг Улаанбаатар-Налайх чиглэлд аль болох зорчих хөдөлгөөн хийхгүй байх, албан хаагчдын шаардлагыг хэрэгжүүлэн, халдвараас өөрийгөө болон гэр бүлээ, дүүргийн нийт иргэдээ хамгаалахад иргэний үүргээ биелүүлэн, гэртээ байхыг уриалж байна.

Хуваалцах