Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Нийгэм

Улаанбаатар сувилал орчмын авто замыг өнөөдөр хааж, засварлана

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Б.Шаравын гудамж буюу Улаанбаатар сувилал орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар сувилал орчмын авто замыг өнөөдөр хааж, засварлана
Улаанбаатар сувилал орчмын авто замыг өнөөдөр хааж, засварлана. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Б.Шаравын гудамж буюу Улаанбаатар сувилал орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны 22:00 цагаас зургаадугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ.

Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон, доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Хуваалцах