Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатараас Ойта муж руу анхны захиалгат нислэг үйлдлээ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Япон улсын Кюшү арлын Ойта муж руу анхны захиалгат нислэгийг Монгол Улсын агаарын тээвэрлэгч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатараас Ойта муж руу анхны захиалгат нислэг үйлдлээ
Улаанбаатараас Ойта муж руу анхны захиалгат нислэг үйлдлээ. Зураг: МҮОНРТ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Япон улсын Кюшү арлын Ойта муж руу анхны захиалгат нислэгийг Монгол Улсын агаарын тээвэрлэгч “Hunnu air” компани энэ оны наймдугаар сарын 6-ны өдөр үйлдлээ.

Энэхүү захиалгат нислэгийн Улаанбаатар-Ойта чиглэлийн тийз нь 100 хувь, Ойта-Улаанбаатар чиглэлийн тийз нь 85 хувь борлогдсон байна.

Уг нислэгийг Элчин сайд асан Т.Шимизү санаачлан зохион байгуулжээ.

Элчин сайд асан Т.Шимизү нь Ойта мужийн Коконоэ нутгийн хүн бөгөөд энэ төрлийн захиалгат нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, хоёр улсын жуулчдын тоог нэмэгдүүлэхийг хүсч буйгаа илэрхийлэв.

Энэ оны наймдугаар сард Ойта мужид 55.000 орчим гадаадын жуулчин аялаад байгаа бөгөөд БНСУ, БНХАУ, Тайландын жуулчид дийлэнх хувийг эзэлж байна гэж Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Хуваалцах