Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарах тул болзошгүй түймэр болон шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарах тул болзошгүй түймэр болон шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2022 оны 04 сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 11-13 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.
2022 оны 04 дүгээр сарын 18-наас 04 дүгээр сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.


















